Махны үнэ 18 000 төгрөгт хүрлээ

Монгол Улс 70.9 сая малтай. Тэгсэн мөртлөө махны үнэ монголчуудын шүдний өвчин байсаар өдий хүрсэн. Коронавирусийн халдвар аюулын харанга дэлдэн, хаана хаанаа санхүүгийн хүндрэлтэй байгаа өнөө цагт махны үнийн өсөлт иргэдийг улам туйлдуулсаар.
Махны үнэ өдрөөс өдөрт өссөөр өнөөдөр нэг кг үхрийн мах 18.000 төгрөгт хүрлээ. “Барс” зэрэг худалдааны төвд үхрийн мах ийм үнэд хүрэв.
Өнөөдрийн байдлаар хонины гэдэс 17.000, хонины мах гулуузаараа 9.500, жижиглэнгээр 10.500-12.500 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн мах хамгийн хаямдхан байгаа газар бол “Хүчит шонхор”. Тэнд нэг кг үхрийн махыг 15.500-17.000 төгрөгөөр худалдаалж байна.
Одоогоор 18.000 төгрөгийн үнэд хүрээд буй махны үнэ цаашид нэмэгдэхгүй гэх баталгаа алга. “Махны үнийг толгойгоороо хариуцна” хэмээн мэдэгдсэн Ч.Улаан сайд юу бодож суугаа бол. Дорвитойхон арга хэмжээ авч, дөмөгхөн шийдэхгүй бол махны үнэ иргэдийг элгээр нь хэвтүүлэх нь.
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УЛААН ХАА БАЙНА . ХҮРЭЛСҮХЭЭ АРД ТҮМНЭЭ БОДОХ ЦАГ ЧИНЬ ИРЛЭЭ. УЛААНЫ ХАМААТНУУД ХЯТАД РУУ МАЛ МАХ ГАРГАСНААР АРД ТҮМЭН ГРАММЫН МАХААР ГОЛОО ЗОГООЖ БАЙНА. УЛААНЫГ ШҮҮЕ. АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ БОЛ ТАНАЙ НАМ ЯЛАГДАЛ ХҮЛЭЭНЭ ШҮҮ. ЧИ ХАРИУЦААРАЙ