Дархан-Уул, Арвайхээр, Чойр, Мандалговь, Өндөрхаан чиглэлд зорчихгүй байхыг анхааруулав
Аадар бороо орж аюултай нөхцөл үүссэн тул Улаанбаатар хотоос Дархан, Арвайхээр, Чойр, Мандалговь, Өндөрхаан чиглэлд зорчихгүй байхыг Улсын Онцгой комиссоос анхааруулж байна.
Цаг уур, орчны шинжигээний газраас ирүүлж байгаа мэдээгээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай, усархаг аадар бороо орох төлөвтэй байгааг мэдээлсэн.
Иймд онцын шаардлагагүй бол орон нутгийн замынг зорихгүй байхыг анхааруулж байна. Хөдөө орон нутагт зорчих зайлшгүй шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж, хурдаа тохируулан, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөндөө оролцохыг зөвлөлөө. Орон нутгийн замд усархаг аадар бороо ихээр орж байгаатай холбоотойгоор зорчих хэсгүүд усанд автаж, эвдрэл ихтэй байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.