СПОРТ
Олимпийн хорооны тэргүүн ӨНӨӨДӨР сонгогдоно

Өмнө нь хоёр ч удаа хойшлогдоод байсан Монголын үндэсний олимпийн хороо /MҮОХ/-ны гишүүдийн ээлжит бус хурал өнөөдөр /2020.08.14/ 10.00 цагт зохион байгуулагдана. Энэхүү ээлжит бус хурлаар Монгол үндэсний олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоог сонгох сонгуулийн ажил болон бусад ажлуудыг хэлэлцэх юм.
Тодруулбал, тус хорооны ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийг сонгоно. 2019 онд Д.Загдсүрэн өөрийн хүсэлтээр МҮОХ-ны ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгснөөс хойш түүний үүргийг тус хорооны дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг түр гүйцэтгэж байсан юм.
Тэгвэл энэ удаагийн МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд МУГТ, олимпийн аварга Н.Түвшинбаяр ганцаараа өрсөлдөж байна.
У.УЯН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.