Д.Нямхүү: Анх-Отгоны тухай худал мэдээлэл тараасан хүмүүст ХАРИУЦЛАГА ТООЦ
Эрүүл мэндийн яам болон Гадаад харилцааны яам, УОК-ын Шуурхай штабаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:
"Сүүлийн хоёр өдөрт 940 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Мөн Монгол эмчлэгдээд буцсан Франц улсын иргэн Анх-Отгонтой холбоотой худал мэдээлэл тарсанд маш их харамсаж байна. Эмч нарын зүгээс иймэрхүү худал мэдээллийг тараасан хүнийг шалгаж, хариуцлага тооцоосой гэж хүсэж байна. Тухайн Франц иргэний хувьд ч мөн сэтгэлзүйн хувьд хэцүү байгаагаа цахимаар холбогдож илэрхийлсэн. Тэрээр шинжилгээ өгөхөд эсрэг бие буюу дархлал маш сайн тогтсон, эсрэг биетийн 78 хувийн үзүүлэлтэй байна гэсэн. Өөрөөр хэлбэл Ковид-19-ийн үүссэн эсрэг бие сайн байна гэдгийг тэндэхийн эмч нар ч хэлсэн байсан” гэв.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.