УЛС ТӨР
“Нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуульд нийт 800 нэр дэвшигч өрсөлдөнө”

Өнөөдөр /2020.10.01/ Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээлэл хийлээ. Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид өчигдөр үнэмлэхээ гардаж, сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлсэн. Харин нийслэл, ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн тоон мэдээллийг үүгээр хүргэсэн юм.
Дүүргүүдийн мандатын тоо, нэр дэвшигчдийн намуудын мэдээлэл:
- Багануур дүүрэг 17 мандаттай – МАН, АН
- Багахангай дүүрэг 17 мандаттай – МАН, АН, МАХН
- Баянгол дүүрэг 41 мандаттай – МАН, АН, МАХН, ХҮН
- Баянзүрх дүүрэг 43 мандаттай – Бие даагч нэг, МАН, АН, МАХН, ШИНЭ
- Налайх дүүрэг 25 мандаттай – МАН, АН, МАХН, ШИНЭ
- Сонгинохайрхан дүүрэг 43 мандаттай – МАН, АН, МАХН, ХҮН, ШИНЭ
- Сүхбаатар дүүрэг 35 мандаттай – Бие даагч хоёр, МАН, АН, МАХН, ХҮН, ШИНЭ
- Чингэлтэй дүүрэг 35 мандаттай – МАН, АН, ХҮН
- Хан-Уул дүүрэг 35 мандаттай – МАН, АН, МНН, МАХН, ХҮН
Харин Нийслэл 45 мандаттай бөгөөд МАН, АН, МАХН, МНН, Сахигтун-19 эвсэл, ДМН болон таван бие даагч нэр дэвшиж байгаа ажээ. Ийнхүү нийслэл, дүүргүүдийн ИТХ-ын сонгуульд нийт 800 нэр дэвшигч бүртгүүлсэн байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.