Нийслэлийн иргэдийн ШИЙТГЭЛ буюу ГУРВАН БҮСЧЛЭЛ

Улаанбаатар хотыг анх 10 мянган автомашин, 500 мянган хүн оршин суух боломжтойгоор төлөвлөсөн ч өнөөдөр нийслэлд 500 мянга орчим автомашин, 1.5 сая гаруй хүн амьдарч байна. Үүнээс үүдсэн замын түгжрэлийг бууруулах зорилгоор хотын автозамыг А, B, C гэсэн гурван бүсчлэлд хуваахаар болсон тухай өчигдөр холбогдох албаныхан мэдээлэл хийсэн.
Нийслэлийн автозамыг гурван бүсчлэлд хуваахдаа:
- “А” бүс нь бага талбайг хамрах бөгөөд Багшийн дээдээс Цэцэг төвийн уулзвар хүртэл талбай.
- Б бүс нь Их тойруу, Баянбүрд, 100 айл, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл.
- С бүс нь дээр дурдсанаас гадуур хэсгийг хамрах юм.
Хотын “А” бүсчлэлд автомашиныг дугаарын тэгш, сондгойгоор нь хязгаарлан оруулах бол “В” бүсчлэлд гаригийн хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцохоос гадна татвараа төлөөгүй, торгуультай, өнгө үзэмжгүй, үзлэгт хамрагдаагүй, тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг хангаагүй автомашиныг “А”, “В” бүсчлэлд нэвтрүүлэхгүй байхаар тусгасан” гэв.
Уг шийдвэрийг иргэдээс санал авч, 70 хувь нь дэмжсэнээр хэрэгжүүлэхээр болж, бэлтгэл ажилдаа орсон гэх. Гэвч өнөөдрийн байдлаар иргэд уг шийдвэрт тун сэтгэл ханамжгүй байгаа нь илэрхий байгаа юм.
Учир нь хотын төвийн А бүсчлэлийг хааснаар B, C бүсчлэл дэх түгжрэл улам ихэснэ. Тодруулж хэлбэл, одоо ч хамгийн их түгжрэлтэйд тооцогддог Баянбүрд, 100 айл, Баруун дөрвөн зам, Зүүн дөрвөн замуудад бүр бөөгнөрөл үүснэ. Уг бүсчлэлд иргэд өдөр тутмын ажил амьдралаа хэрэгжүүлэхээр хамгийн их зорчдог.
Тэд өвлийн улиралд хоёр, гурван хүүхдээ дагуулаад цөөн тоотой, хол зайтай ирэх автобусаар зорчих боломжгүй тул муухан машин олж аваад, амьдралаа болгодог, тэгж байж өглөө ажилдаа амжиж ирдэг. Одоо харин муухан машин нь хотын төв рүү орох эрхгүй боллоо. Өвлийн утаанд, 40 хэмийн хүйтэнд хүүхдээ дагуулаад хэзээ ирэх нь мэдэгдэхгүй автобус хүлээж, хүний хөлс, элдэв төрлийн вирус, хулгай зэлгий дүүрсэн автобусандаа суугаад явна. Өөр сонголтгүй. Иргэдийн өдөр тутмын ийм зовлонг тэд хэзээ ч биеэр мэдрэхгүй тул хамгийн зөв гарц гурван бүсчлэлд хуваах гэж бодох нь зүйн хэрэг.
Нөгөөтэйгүүр, олон улсын жишгийг дагах цаг болсон гэх. Европын орнуудад эдгээр жишгийг авч, амжилттай хэрэгжүүлсэн байж болох ч хурдан галт тэрэг, дугуйн зам, мото унаануудад зориулсан замаа давхар шийдсэн байдаг.
Манайд юм бүхэн эсрэгээрээ. Ачааллыг албан тушаалтнууд бус иргэд үргэлж нуруун дээрээ үүрнэ. Төр засаг олон жил ярьсан метро, давхар зам зэргээ шийдэж чадахгүйд хүрэхдээ иргэдээ “дарамтлана”. Чадаагүй зүйлийнхээ төлөө иргэд “шийтгүүлнэ”. Хамгийн сонирхолтой нь, мэдээж энэ шийдвэр нь зам хаалгаж зорчдог том дарга нарт огт үйлчэхгүй нь сайхан.
Нийслэлийн иргэдийн “шийтгэл” ирэх сарын 15-наас хэрэгжиж эхэлнэ.
Т.САНТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Юу гээч новшийн дүрэм бэ болиочээ
�######� муу бүдүүн гахайнууд бас л цадахгүй бн уу. өчнөөн торгож элдэв нэрээр л шулж байна. өөрсдөө огт хийсэн юмгүй муу иргэдээ л дарамтлах юм. бараг л баян ядуугаар нь утгаар нь ялгачиж байгаан бишүү. мөнгөтэй төгрөгтэй хүн үзэмж муутай машин унаад явах уу. бүгд шахуу хуучин машин унаж байна. өр зээлэн дунд. арай чүү л амьдарч байна. цагдаа зохицуулах нь уу гээд харахаар эсэргээрээ ц�##�ингаа бодох гэж торгуулиа тавихаар л гарч ирсэн бх . . .?
иргэдээс сан�##� аваагүй байх хэн ч дэмжихгүй шд.
нийтийн тээврийн хэрэгсэл чинь өнгө үзэмж нь тэгээд нийцэж байгаа юу хаха с�##�ж унахаа шахсан утаа хаясан тоосгонууд. тэгэхээр ер нь хэн төвөөр явах вэ. мэдээж бүгд оношилгоо үнэлгээндээ орж байгаа.
муу сайн иргэд нь төвөөр ордны хажцугаар бүү яваг гэж байгаа юу ?
Lasix Denmark Kamagra Sintomas Online Viagra With Out A Prescription [url=http://bpdrug.com]priligy andorra precio[/url] Cialis Prix Levitra Comparaison Cialis 36 Anni
You have made some really good points there. I looked on the net for more info about the issue and found most individuals will go along with your views on this site.
How to buy isotretinoin Riverside Cialis 5 Mg Keine Wirkung Dutasteride Avolve [url=http://cialibuy.com]Cialis[/url] Vaigra Canida Pharmacy
Buy Xenical Orlistat Canada [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Buy Cheap Online Uk Viagra 1 Mg Finasteride Cheap Propecia
Order Now Bentyl With Free Shipping Drugs [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Finasteride 1mg Generico Comprar Propecia cialis price Generic Keflex
Fedex Shipping Macrobid With Free Shipping http://abuycialisb.com - Buy Cialis Amoxicillin With Potassium Clavulanate generic cialis canada Propecia Hiv
Viagrta http://viacialisns.com/# - order cialis online Comprar Cialis Espana cialis 20mg for sale Cialisenespanol.Colim