Нийгмийн
Архангай дахь сэжигтэй тохиолдлын ойрын 43 хавьтлаас ХАЛДВАР ИЛРЭЭГҮЙ

Архангай аймгийн Батцэнгэл суманд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, хөл хорио тогтоосон. Тухайн иргэн нь халдвартай иргэний ойрын хавьтал бөгөөд энэ сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос тус суманд очсон аж.
Түүний ойрын хавьтал болох 43 иргэнийг тус суманд тусгаарласан байна. Тэдгээр иргэдээс шинжилгээ авахад бүгд хариу сөрөг гарчээ. Яг одоо тус аймгийн онцгой комисс хуралдаж байгаа бөгөөд PCR шинжилгээний хариу Улаанбаатараас хараахан ирээгүй байна гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.