Нийгмийн

Иргэд банкны хувьцаа эзэмшиж болох хуулийн төсөл батлагдлаа

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль батлагдсанаар банкны системд нөлөө бүхий банк /үүнд, таван том банк/ нээлттэй хувьцаат компани, бусад банк хувьцаат компанийн хэлбэртэй болох юм. Уг хууль  2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдрөөс мөрдөгдөж эхлэх бөгөөд 2022 оны зургадугаар сарын 30-ны өдрийн дотор системийн нөлөө бүхий буюу Хаан, Худалдаа хөгжил, Голомт, Хас, Төрийн банк нээлттэй хувьцаат компани болж, санхүүгийн зах зээлд IPO гаргаж, олон нийтэд хувьцаагаа санал болгоно гэсэн үг.

Дараагийн хамгийн чухал өөрчлөлт бол банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг бууруулахад чиглэсэн. Энэ нь банкны нэг хувьцаа эзэмшигч дангаараа болон холбогдох этгээдийнхээ хамт тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй хэмжээний хувийг эзэмшихээр тусгаж өгсөн. Тус зохицуулалтыг 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн дотор бүх банк хуулийн шаардлагын дагуу гүйцэтгэсэн байх ёстой. Ингэснээр хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг бууруулж, банк олон хувьцаа эзэмшигчтэй болно гэж хууль санаачлагчид үзсэн юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button