Нийгмийн

С.Эрдэнийн эзэмшиж байсан тамгыг хүчингүй гэж шийдвэрлэлээ

Өнөөдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүх Ардчилсан намын тамгатай холбоотой маргааныг хянан хэлэлцээд УБЕГ-аас С.Эрдэнэ нарт тамга олгосон шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүллээ. Мөн Ардчилсан нам дээр хэрэглэгдэж байсан тамгыг хүчингүй болгосон шийдвэрийг түдгэлзүүлсэн юм. Ингэснээр Ардчилсан нам дээр хэрэглэгдэж байгаа тамга сэргээгдэж хоёр тамганы асуудал дуусгавар болж байна. Цаашид Улсын бүртгэлийн байгууллага Улс төрийн намын тухай хууль зөрчиж намын тамгыг өөр этгээдэд өгөх замаар хагарал үүсгэдэг, зохисгүй үйлдэл бүү давтагдаасай гэж нэхэмжлэгч талын өмгөөлөгч шүүх хурлын дараа онцлон тэмдэглэсэн юм. Ийнхүү Ардчилсан намын тамгатай холбоотой маргаан эцэс болж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эрдэнэ монголын төрөөс хол бай.

зочин
зочин

Шорон зан хол явахгүй дээ. Ялдаг үе байсан одоо шудрага ёсны үнэр үнэртэх болжээ.

Элдэв Очир
Элдэв Очир

Шийдэж байгаа биш, улам хагаралдуулж байгаа юм биш үү. Шүүх хэний захиалгаар ажиллаж байгаа нь тодорхой юм биш үү

Зочин
Зочин

АН эвтэй байсан нь дээр. Эрдэнэ АН сайн дарга байсан.

Иргэн
Иргэн

Ер нь нам нь тамгатай байхад хоёрдох тамгыг олгох шийдвэр гаргасан хүмүүст, тамга олгох үндэслэл болох бичиг баримтыг зохих ёсоор хянаж шалгахгүйгээр тамга олгосон бүртгэлийн газрын холбогдох хүмүүст арга хэмжээ авах хэрэгтэй. Гол буруу нь хоёрдох тамгыг олгосонд л байна ш дээ.

Зочин
Зочин

Нам дотороо ухаанаа олохгүй, баримтлах дэг журамгүй хүмүүсийг хэн тоож сонсож сонгох юм. Үзэл бодлоороо нэгдсэн хүмүүсийг нам гэдэг гэсэн. Тэгвэл АН зорилгоо нэгэнт биелүүлсэн тул оршин тогтнох үндэсгүй болсон байна.

Зочин
Зочин

жонхуу ч жинхэнээсээ жонхууруулж байна даа ан ыгч монгол улсыг ч

Холбоотой мэдээ

Back to top button