ДЭЛХИЙ

Исландчууд ховор үзэгдлийн зургийг авахаар галт уул руу ойртож байна

Исланд улсын нийслэл Рейкьявикийн баруун өмнөд хэсэгт орших Фаградалсфяьалл галт уул дэлбэрч, халуун лаавын урсгал үүссэн. Тус байгалийн ховор үзэгдлийг харах гэсэн Исландчууд галт уул руу ойртон зураг авжээ.

Тус галт уул Рейкьявик хотоос 40 километрийн зайтай байдаг бөгөөд мэргэжилтнүүд галт уулын идэвхжил хэдэн хоногийн дотор буурна хэмээж үзэж байгаа юм. Рейкьявикийн ойролцоо хоёрдугаар сарын 24-ны өдөр 5.7 магнитуд хүчтэй газар хөдлөлт болсны дараа эрдэмтэд тус бүсийг илүү анхааралтай ажиглах болжээ. Исланд улсад 32 ширхэг идэвхтэй галт уулын тогтолцоо байдаг аж.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 23, 2021 09:14

Уулыг ширхэгээр тоолдогийм уу. Хятадтай нийлсний маргааш тоолоорой

Холбоотой мэдээ

Back to top button