УЛС ТӨР

Б.Энхбаяр: Улс төрчид сэтгүүлчдийн хардлага, сэрдлэгт хүлээцтэй хандах ёстой

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг нар Эрүүгийн хуулийн  “гүтгэх” заалтаар улс төрчид гомдол гаргахгүй гэх заалт бүхий Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-д даргад өргөн барилаа.

Хуулийн төслийн гол агуулгын талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр “нэгдүгээрт, “гүтгэх” гэдэг зүйл ангиар төрийн байгууллагууд Эрүүгийн журмаар цагдаад гомдол гаргахгүй гэдэг тайлбар оруулж байгаа. Хоёрдугаарт улс төрд нөлөө бүхий этгээд албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой хардсан сэрдсэн үйлдэлд гүтгэсэн гэдгээр  эрүүгийн журмаар гомдол гаргахгүй гэдэг заалт оруулж байна.

Гуравдугаарт 2020 оны нэгдүгээр сард УИХ Эрүүгийн хуулийн зүйл ангийг өөрчлөхдөө “гүтгэх” гэдгийг “худал мэдээлэл тараах” болгож өөрчилсөн. Үүнийг буцааж “гүтгэх” гэж томьёолох нь зүйтэй гэж үзэж байгаа.

Гүтгэсэн гэдэг нь цаагуураа гүжирдсэн гэдэг агуулга илэрхийлдэг. Гүжирдсэн гэдэг нь бодит мэдээллийг мэдсээр байж зориуд санаатайгаар бодит байдлаас зөрүүтэй мэдээлсэн санаатай үйлдлийг ойлгодог. Худал мэдээ тараах гэдэгт санаатай бишээр худал мэдээлэл тараах тохиолдол байдаг. Тиймээс хүнийг санамсаргүй, болгоомжгүйгээр, алдсан, мэдэх боломжгүй байсан үйлдлийнх нь төлөө эрүүгийн ял шийтгэл оноох нь  тухайн хүний эрхзүйн байдлыг дордуулж байна гэж үзсэн.

Улс төрч ч гэсэн хүн шүү дээ. Яагаад гомдол гаргах эрхгүй байх ёстой юм бэ гэж асуудал тавьж байгаа. Хууль санаачлагчид бидний хувьд улс төрч гэдэг хүний нэр хүндийн ард тухайн хүн гэхээсээ илүү төрийн нэр хүнд, олон нийтийн эрх ашиг байгаа юм. Тиймээс илүү хариуцлагатай, илүү нээлттэй байх шаардлагатай. Тиймээс хардлага сэрдлэгт илүү тэвчээртэй, хүлээцтэй байх ёстой гэж үзсэн” гэлээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
3 сар 23, 2021 19:54

Энхбаяр гишүүн нараа!? Хуурамч сайт нээж гүтгэж хүний нэр хүндэд ноцтой байдлаар х�##�дчисан нтөхдүүдийн хаяг нь тогтоогдохгүй байна!? Үүнийг иргэдэд олж өгдөг байгууллага баймаар байна!? Ер нь ард олныг т�##�цуулж хэт улс төржүүлж байгаа арчаагүй хүмүүс бол сэтгүүлчид л байнашдээ!? Энэ хүмүүсийг юунд нь хамга�##�аад унаваа!? Та нарыг бичихгүй ч гэмгүй бусдыг хилмэгдүүлж дууслаашдээ!?

Зочин

Нэргүй
Нэргүй
3 сар 23, 2021 19:55

Холбоотой мэдээ

Back to top button