Нийгмийн
Б.Ганхуяг: Уурхайчдаа 100 хувь вакцинжууллаа
“Эрдэнэс-Тавантолгой” ХК уурхайд ажиллаж буй уурхайчдаа 100 хувь вакцинжуулсан байна. Энэ талаар гүйцэтгэх захирал Б.Ганхуяг өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ.
Тэрбээр “ЭТТ ХК уурхайд ажиллаж буй нийт уурхайчдаа 100 хувь вакцинжуулж дууслаа. Уурхайд ажиллаагүй уурхайчдын 70 хувь хамрагдсан. УУХҮЯ-наас тусгай цэг гаргаж ажиллана. Халдваргүйжүүлэлтээ хамтдаа сахицгаая. Ажил жигдэрч, экспорт хэвийн горимд удахгүй шилжинэ” хэмээжээ.
Г.ХОНГОР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.