Д.Сумъяабазар: Замын хөдөлгөөний дундаж хурд цагт 8.9 км байна, 10 км-ыг тэг зогсолт гэж үздэг

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар Нийслэлд тулгамдаад буй асуудлуудыг нээлттэй хэлэлцэж байна:
Хуралдааны эхэнд ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, "Бараг хоёр хүн тутмын нэг нь Улаанбаатар хотод амьдарч байна. Иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг сайжруулах, ирээдүйд эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх зэрэг олон тулгамдсан асуудлууд байна. Салбар яамдын сайд нар танилцуулга хийсний дараа тодорхой асуудлуудыг шийдвэрлэх хурал болно” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъябазар, "Улаанбаатар хотын асуудлыг Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцэх болсонд баяртай байна.
Монгол Улсын нийт газар нутгийн 0.3 хувь дээр 1.5 сая иргэд амьдарч байна гэж ойлгож болно. Ерөөс замын түгжрэл гэдэг асуудлыг яаралтай шийдвэрлэх ёстой нь судалгаагаар гарч ирсэн.
10 км.цаг хурдыг олон улсын стандартаар тэг зогсолт гэж үздэг. Гэтэл манай Нийслэлийн оргил ачаалалтай цагийн дундаж хурд 8.9 байна.
Нэг км замыг дунджаар 10 минут туулж байна" гэлээ.
Хуралдаан үргэлжилж байна.
Г.САНСАРМАА










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гурван сая тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх чадвартай зам, гүүр барих хэрэгтэй.Иргэд шаардлага хангасан хэдэн машинтай байх нь хэнд хамаатай.