НИЙГЭМ

Сүүлийн 24 цагт Хөвсгөлд халдварын 25 тохиолдол бүртгэгдэв

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Молекул биологийн лабораторид 385 сорьцод шинжилгээ хийхэд 25 хүнээс халдвар илэрч, нийт халдвар авсан хүний тоо 182 боллоо.   

Тодруулбал, Мөрөн сум 12 дугаар  багийн хоёр иргэн,  10, 4, 7, 2, 3 багт тус бүр гурав иргэнээс халдвар илэрчээ. Мөн Цагаан-Уул захын голомтод 13 тохиолдол нэмэгджээ.

Мөрөн суманд үүссэн голомтуудаас хамгийн өргөн цар хүрээтэй нь Цагаан-Уул захын халдвар бөгөөд  ойрын 119 хавьтлыг судалж байгаа аж. Эрсдэл өндөр байгаа энэ үед иргэдийг гэртээ байж, хайртай хүмүүсээ хамгаалахыг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button