Ц.Ганзориг: Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хөл хорио тогтоохгүй

Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа 28 хоногийн хөл хорио тогтоох тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархав.
Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг өөрийн фэйсбүүк хуудастаа үгүйсгэжээ.
Тэрбээр "Хөл хорио тогтоох ямар ч санал хаанаас ч гараагүй. Засгийн газар болон УОК-оос давтан тунг насанд хүрсэн иргэддээ зургаадугаар сарын 15 гэхэд хийж дуусгахыг урьтал болгож байгаа.
Өнөөдөр давтан тунг тариулаад 14-ээс дээш хоносон иргэд 36 хувь буюу насанд хүрсэн гурван хүн тутмын нэг нь байна. Бүрэн вакцин хийлгээгүй иргэд халдварт өртөж байгаа эрсдлийг багасгахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.
Өөрөөр хэлбэл 1 сая 186 мянган хүүхэд буюу хүн амын 40 хувь нь эрсдэлтэй. Түүнчлэн давтан тунгийн дархлаа тогтоогүй 1 сая орчим хүн эрсдэлтэй байсаар байна. Иймээс маскаа зүүж, гараа ариутгаж, хүн хоорондын зай барих нь чухал байна” гэжээ.
 
				








 
	             
	             
	             
	             
	             
	             
						


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өвчин энэ байдлаар нэмэгдээд байв�##� хорио тогтоохоос өөр арга байхгүй. Мэдээж сонгуулийн дараа
Бид гараа ариутгаад байгаа. Та нар гудамж т�##�байгаа ариутгаарай.
Өмнө 1000 хүрэхээр сандраад хорио яар�##�тай тавьж х�##�двараа хуниж байсан сан ....
Худлаа гар даа. Сонгуулийн дараа яах бол?
Тогтоох гүйг ард түмэн мэднэ