НИЙГЭМ

ЗАСГИЙН ГАЗАР: Наадмыг орон нутагт хориглоно, Нийслэлд зөвхөн цахимаар тэмдэглэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр олны анхаарлыг татаж буй хэд хэдэн асуудал хэлэлцэгдсэнийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа урьдчилан мэдээллээ.

Тэрбээр “Халдварын нөхцөл байдалтай холбогдуулан зарим ААН-ийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргалаа. Тухайлбал, хоол үйлчилгээний салбарыг заалаар үйлчлэхийг долоо хоногоор хорилоо.

Мөн эмч нарт эмчилгээний арга барилаа өөрчлөх чиглэл өглөө. Ялангуяа эрчимт эмчилгээний үйлчилгээг сайжруулах. Монгол Улсын хувьд нас баралтын түвшин бага байгаа ч үүнийг бууруулах чиглэлд онцгой анхаарал хандуулах, эмчилгээний так тик өөрчлөх чиглэл өгсөн.

Засгийн газар цаашид аль болох хатуу хөл хорио тавихгүй байх чиглэл барьж байна. Үүний тулд төр, иргэд бүгд хамтарч ажиллах уриалга дэвшүүлж буй.

Мөн Улсын их баяр наадмын асуудал яригдсан. Ерөнхий сайд энэ жил орон нутгийн баяр наадмыг хориглох чиглэл өглөө. Харин Улаанбаатарт тэмдэглэнэ, гэхдээ зөвхөн цахимаар, үзэгчгүй тэмдэглэнэ” гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Наадамаа Улаанбаатарт Цахимаар тэмдэглэхээ ч болих хэрэгтэй, Дарга нар Мөнгө идэхийн л арга , тэрнийхээ оронд бүр мөсөн Хориглоод Төсөв мөнгийн нь Эрүүл мэндийн байгууллагад Шаардлагатай байгаа Тоног төхөөрөмжөөр хангах хэрэгтэй, Цахимаар гэдэг чинь Мөнгө л идэх арга шүү дээ,Хориглосон бол бүгдийн нь ялгаагүй Хорих хэрэгтэй

Зочин
Зочин

Цахим хаха

Зочин
Зочин

Tsahim mongol shuudee naizuudaa

Logik
Logik

Яаж сэтгэхээр ингэдэг ? 1). Эсрэгээрээ байх ёстой. Халдварын том Голомт Уханьд хийхийг хориглох , хөдөө бол хүн ам бага сийрэг тул болно гэх хэрэгтэй. Наадмын үеэр хотоос гарах хөдөлгөөн хаачихвал болох байсан. 2). Ухань наадам хийхээр нэг дор 10 хүн цуглахгүй гэсэн дүрэм зөрчих гээд байна. Наадам ч гэсэн коронахыгийн үеийн дүрэмд захирагдах ёстой. Цуцалбал бүр сайн. хөдөөнөө бол хийнэ үү байна уу засаг ноёны дур !

Мөнгөө эрүүл мэндийн салбарт одоо шууд зарцуул!
Мөнгөө эрүүл мэндийн салбарт одоо шууд зарцуул!

Наадмаа цуцлаад тэр мөнгөө эрүүл мэндийн салбарт зарцуул. Өнөөдөр ) нь ЭМЯ сайд болон ШӨХГ болон даатгалынхантай ярилцаж байх ёстой. 2. Сумъябазарыг огцруулаад өөр хүн тавь.

Холбоотой мэдээ

Back to top button