Арбидол зэрэг вирусийн эсрэг эмийн үнэ өссөн асуудлаар шалгалт хийнэ

Ковид-19 цар тахлын эмчилгээнд вирусийн эсрэг АРБИДОЛ эм хэрэглэж байгаа тухай олон нийтийн сүлжээнд тархсан. Мөн сүүлийн үед халдвар авах хүний тоо ихэссэнтэй холбоотой уг эмийн эрэлт ихсэж, үнэ хөөрөгдөж, дамлан худалдаалж байгаа тухай хэрэглэгчдээс гомдол ирүүлсэн. Уг мэдээллийн дагуу эм ханган нийлүүлэх үйлдвэр болон эмийн сангуудад ШӨХТГ-аас “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар”- тай хамтарсан хяналт, шалгалтыг 2021 оны 6 дугаар 15-ны өдөр эхлүүлээд байна.
Хяналт, шалгалтын зорилго нь коронавируст цар тахлын эмчилгээний удирдамжид багтсан вирусийн эсрэг эмийн зах зээл дэх үнэд хяналт, шалгалт хийх юм. Мөн вирусын эсрэг эмийн ширхгийн болон багцын үнэд хяналт, шалгалт хийж, илэрсэн зөрчлүүдэд арга хэмжээ авч ажиллана.
Түүнчлэн ковид-19 халдварын үед яаралтай горимоор импортлох нэг удаагийн зөвшөөрөлтэй бусад эмийн үнийг олон нийтэд ил тод мэдээлнэ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.