НИЙГЭМ

Б.Батбаатар: Малдаа явж байгаад Савагт хирсний 30-40 мянган жилийн өмнөх толгойн яс оллоо

Улаанбаатар хотоос 150 км зайд малчин Б.Батбаатар археологийн олдвор олсон байна.

Түүнтэй холбогдоход “Малдаа явж байтал борооны усанд идэгдсэн шар чулуу шиг юм харагдахаар нь очоод үзтэл гавлын яс байсан. Орсон борооны усанд тал хэсэг нь угаагдаад цухуйсан байсан. Холбогдох газруудад нь хэлсэн. Энэ гавал ойролцоогоор 80 см урттай” хэмээж байлаа.

Харин энэ талаар Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн захирал доктор, дэд профессор Г.Эрэгзэнгээс тодруулахад:

“Манай судлаачтай өчигдөр холбогдсон байсан. Дээд палеонтологийн үеийн Савагт Хирс амьтны толгойн ясны олдвор байсан. Олдворыг одоогоор очиж аваагүй байна. Энэ олдвор 30-40 мянган жилийн өмнө үеийнх юм” гэлээ.

Э.ҮҮРИЙНЦОЛМОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

30аас 40сая жил гээч

Холбоотой мэдээ

Back to top button