СПОРТ

NBA: “Атланта Хавкс” эхний тоглолтод “Милоуки Бакс”-ыг хожлоо

NBA-гийн Дорнод бүсийн аваргын төлөө шалгарсан “Милоуки Бакс”, “Атланта Хавкс” багийн эхний тоглолт дөнгөж сая боллоо. Яннис лидертэй “Милоуки Бакс” өмнөх шатанд гол өрсөлдөгч “Брүүклин Нетс”-ийг хожиход “Аварга авах нь тодорхой боллоо. “Хавкс” тэдэнд юм болохгүй” гэж таамаглаж байсан хүн цөөнгүй. Энэ цувралыг 4:0-ээр дуусна гэж таамагласан хүн олон.

https://www.youtube.com/watch?v=PZD5osjZ040

Тэгвэл эхний тоглолтод эсрэгээрээ өрнөлөө. Тоглолтын ялагч эцсийн мөчид тодрод Трэй Янаар манлайлуулсан “Атланта Хавкс” өрсөлдөгчөө 116-113-аар хожлоо. Ингэснээр цувралын харьцаа 1:0 болов.   

Өнөөдрийн тоглолтод Трэй Ян 48, Жонн Коллинс 23 оноо авч, багаа тэргүүлж, хожилд хөтөллөө. Трэй Ян плэй-оффт хамгийн өндөр оноогоо авсан нь энэ.

Milwaukee Bucks vs. Atlanta Hawks Preview: Soaring, Flying - Brew Hoop

Харин “Милоуки Бакс”-аас Яннис Антетокумпо 34, Жрү Холидэй 33 оноо авсан ч ялагч нь тэд байж чадсангүй. Их гурвалын нэг Крис Миддлетон хангалтгүй тоглон, 15 оноо авсан нь энэ тоглолтод багагүй нөлөөллөө.

Atlanta Hawks @ Milwaukee Bucks: Five key focal points ahead of Game 1 as  both teams look to end long title droughts | NBA News | Sky Sports

Ямартай ч эхний тоглолтод “Атланта Хавкс” ялж, энэ цуврал тийм ч хурдан дуусахгүйг сануулав. Нөгөө талаар Трэй Ян өөрийнх нь цаг үе ирсэн, супер од хэмжээний тоглогч гэдгээ баталсан тоглолт байлаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button