УЛС ТӨР

Я.Содбаатар ЕТГ-ын дарга, Ж.Энхбаяр ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга болно

Өнөөдөр морин цагт МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тангараг өргөж, ажлаа авна.

У.Хүрэлсүхийн сайн найзуудын нэг Я.Содбаатар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын албаа өгөх үед зэрэгцэж шахам Шадар сайдын албан тушаалаа өгсөн. Тэрбээр ЖДҮХС-гаас эхнэрийнхээ сувилалд зээл авч, улмаар хуулийн томчуудаар “аргалуулсан”, эрүүл мэндийн салбарт ашиг сонирхлын ихээхэн зөрчилтэй гэх муу нэртэй. Гэвч МАН дотроо аж ахуйн чиглэлийн ажлыг хамгийн сайн зохион байгуулдгаараа алдартай.

Тэрбээр өнгөрсөн сонгуульд арын албанд хамгийн чухал зохицуулалтуудыг хариуцаж ажилласан У.Хүрэлсүхийн итгэлт хүмүүсийн нэг юм. Тэр утгаараа ЕТГ-ын даргаар ажиллах тохироо нь ерөнхийдөө хийгджээ.

Мөн У.Хүрэлсүхийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Ж.Энхбаяр мөн л Я.Содбаатарын адил УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нам дээрээ төвлөрч, арын албаны олон ажлуудыг нугалсан.

Тэрбээр ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргын албан тушаалд очих бололтой. Эл албыг эдүгээ А.Гансүх хашиж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Kaput
Kaput

JDU-g ard tumen martaagui. Kaput

Зочин
Зочин

ЖДҮ-ЧИД их мөнгө завшсан даа. Мөнгөө төлж дээ

mgl emegtei
mgl emegtei

Eh oronch hynii udam bi ene hynd itgej baina. Sain ajillaj eh oron ard tumnee hamgaalarai

Ard
Ard

Ard tumnii mongo butsaaj ogchihood albaa haayaaa.

ЖДҮ-чид
ЖДҮ-чид

Жидүүчдийн нуруу тэнийж, жижиг дундынхан бөхийх юм биз дээ

Холбоотой мэдээ

Back to top button