
Завхан нутгаас урлагийн тайзан дээр гялалзаж, монгол түмнийхээ хүндлэлийг хүлээж, аманд нь “хүлхэгдсэн” олон даацтай уран бүтээлтэй дуучдын нэг нь Н.Чулуунхүү. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө өөд болж, Монголын урлагийн салбарт нөхөж баршгүй гарз тохиосон билээ. Н.Чулуунхүү агсны алтан хамтрагч нь яах аргагүй Гавьяат жүжигчин М.Бямбажав. Урлагийн тайзан дээр “Эр хоёр загал” мэт хамтдаа зүтгэж явсан хамтрагчид.
Завхан аймгийн Цэцэн-Уул сумын уугуул түүний олон олон уран бүтээлд монгол түмэн дуртай, хайртай. Бүх уран бүтээлийнх нь талаар бичнэ гэвэл цаг, цаас нэлээд орно. Тиймээс хамгийн алдартай 10 уран бүтээлийг нь сонирхуулъя.
НЭГ: “Баярлана даа”
ХОЁР: “Монгол миний эх орон”
ГУРАВ: “Ээжийн бор аяга”
ДӨРӨВ: “Гайхуулж л явлаа”
ТАВ: “Заллага”
ЗУРГАА: “Эр хоёр загал”
ДОЛОО: “Соёолонгийн тоос”
НАЙМ: “Хийморьтой залуу нас”
ЕС: “Ванлий”
АРАВ: “Нутагтаа очно доо”
Н.Чулуунхүү агсны охин нь ая зохиогч, дуучин Мөнхжаргал.







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.