УЛС ТӨР
Цар тахлын хуулийн үйлчлэлийг 2021 он дуустал СУНГАЛАА
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буюу Цар тахлын хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Улмаар цар тахлын хуулийн үйлчлэлийг 2021 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл сунгах эсэх талаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх буюу 73 хувь нь дэмжлээ.
Ийнхүү Цар тахлын хуулийн үйлчлэлийг 2021 он дуустал сунгалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв байлгүй яахав. Энэ бол иргэдээ хамга�##�ж чадаагүй ЗГ үүргээ хүлээж буйгийн л нэг хэсэг.