НийгмийнНИЙГЭМ

Эрээнээс ачаа зөөхдөө хөлсөө нэмсэн жолооч нарыг 38 сая төгрөгөөр торгожээ

Эрээнээс Замын-Үүдийн хилээр ачаа зөөж буй жолоочдын хөлс, тээврийн зардал өмнөх оныхоос гурав дахин нэмэгдсэн талаар бид өмнө нь сурвалжилга бэлтгэн ХӨНДСӨН.

Тэгвэл энэ асуудлыг ШӨХТГ-аас шалгажээ. Шалгалтян явцад тээврийн хөлсөө үндэслэлгүй нэмсэн жолооч нарт 38 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

Энэ талаар Замын-Үүдийн ачаа тээвэртэй холбогдох гомдлын талаар өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын дарга Т.Батцэцэг “Энгийн үед Замын-Үүдийн жолооч нар сард 4-5 удаа тээвэр хийдэг байсан. Нэг удаа тээвэр хийхдээ 3-3.5 сая төгрөгийн хөлс авдаг байсан юм. Гэтэл энэ жил тээврийн хөлс 20-30 сая төгрөг болж өслөө.

Энэ асуудлыг бид шалган, үгсэн хуйвалдаж үнээ нэмж, ийм зөрчил гаргасан жолооч нарт 38 сая төгрөгийн торгууль ногдууллаа.

Ачааны машиныг хи лээр дугаарлуулахгүй нэвтрүүлэх, ачаа тээврийн машины тоог нэмэгдүүлэх санал гаргасан” гэв.

Замын-Үүд Эрээний хил дээр ачаа яагаад гацаж, удаж байна вэ, ачааны хөлс өдрөөс өдөрт нэмэгдэж буйн цаад шалтгаан, хил хооронд ачаа тээвэрлэж буй жолооч нарт тулгарч буй гол асуудлуудыг хөндсөн сурвалжилгыг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зөв шийдвэр гаргажээ.ковидоор д�##�имдуулж зоосны нүхээр харж байгаа нөхдийг хилээр нэвтрүүлэхгүй эрхийг нь хасв�##� зохино.Тухайлб�##� хил дамжин тээвэр хийх эрхийг нь хумих хэрэгтэй.2020 оны эхний үеийн тээврийн зард�##� 5 дахин өссөн байх юм.

Холбоотой мэдээ

Back to top button