Б.Баттөмөр: Гурван хүн тутмын нэг нь ядуу байна
Өнөөдрийн /2021.07.01/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ. Тгтоолын төслийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцуулав.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг 2022 онд хэрэгжүүлнэ гэж тусгасан байна. У.Хүрэлсүхийн засгийн газрын үед санхүүжилт нь шийдэгдсэн энэ станц ямар ашигтай юм бэ.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх: Энэ төслийг Хятадын гурван компанийн нэгээр хэрэгжүүлэхээр тендер зарласан. Засгийн газрын хөнгөлөлтэй зээлээр барина. Энэ ондоо багтааж гэрээ хийснээр барьж эхэлнэ. Ховд голд барих уг ажил 5 жил үргэлжилнэ гэж тооцсон. Уг УЦС ашиглалтад орвол баруун таван аймгийн эрчим хүчийг бүрэн дотоодоос хангана гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 30 жилийн хугацаанд Монгол Улс хөгжсөнгүй. Дэлхийн өрсөлдөх чадварын үнэлгээг гаргасан судалгаагаар Монгол Улс 64 орноос 60 дугаар байранд оржээ. Нэг хүнд ногдох ДНБ нь 4000 гаруй шахам ам. доллар байна. Төсвийн орлого таван тэрбум ам.долларын хэмжээтэй байна. Ард иргэдийн гурван хүн тутмын нэг нь ядуу байна. Хөгжлийг том зургаар нь хармаар байгаа юм.
Тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.