Нийгмийн

Олимпын наадмын аваргын төлөөх барилдааныг монгол шүүгч шүүлээ

“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн тэмцээнийг Монголын шүүгч Төрбатын Энхцэцэг дэнсэлж байгаа билээ.

Эмэгтэйчүүдийн алтан медалийн төлөө дэлхийн хошой аварга Абэ Үта, ДАШТ-ий хошой хүрэл медальт А.Бушард нарын барилдааныг тэрбээр шүүсэн нь яахын аргагүй бахдам үйл явдал байлаа.

Uta ABE / IJF.org

Эл барилдаанд Абэ Үта ялж, олимпын аварга болов.

Т.Энхцэцэг гэж хэн бэ

Дэлхийн чансааг сүүлийн гурван жил дараалан тэргүүлж, 2018 онд “Бөртэ чоно” наадмын шилдэг шүүгчээр тодорсон тэрбээр жүдо бөхийн төрөлд олимпийн эрх авсан Монголын анхны эмэгтэй шүүгч болсон юм.

2017 оноос хойш IJF-ийн 34 тэмцээн, сүүлийн гурван ДАШТ-ийг дэнслэсэн, ахмадын дэлхийн аварга Т.Энхцэцэгтэй олимп шүүх болсон баярт мөчөө хуваалцан, манай сайтад ярилцлага өгөхдөө “Дэлхийн чансааг сүүлийн гурван жил дараалан тэргүүлж, Токиогийн олимпын эрх авсан ч “Би чадлаа” гэх бодол надад огт төрөхгүй байна. Ийм юм хийлээ, тийм амжилт гаргалаа гэж ярих үнэхээр дургүй. Зүгээр л ажлаа хийгээд, даруухан явахыг чухалчилдаг. Би 2018 онд ч мөн дэлхийн шилдэг шүүгч болсон юм. Тухайн үед онгирсон болчих байх гээд бусдад ер хэлээгүй, цахим хуудсандаа ч энэ талаар бичээгүй.

Олимпийн дэвжээнд “Монголын Төрбат” гээд аавынхаа нэрийг дуурсгахаар боллоо гэж бодохоор сайхан санагдаж байна” гэж онцолсон юм.

Түүнтэй хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zovre lioptor
zovre lioptor

Enjoyed looking at this, very good stuff, regards.

Холбоотой мэдээ

Back to top button