ЭРҮҮЛ МЭНД

Маргаашнаас иргэдийн ар гэрээс эм, тариа АВАХГҮЙ байх шийдвэр үйлчилж эхэлнэ

Маргаашаас буюу /2021.08.01/-нээс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэд ар гэрээсээ эм тариа гаргахгүй. Тодруулбал, УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар ажиллахдаа ийм шийдвэр гаргаж, үүрэгдсэн.

Тэрбээр “Тодорхой нэр төрлийн эмийн бүтээгдэхүүний хангалт дутмаг байна. Эм тариа байхгүй учир иргэдийг гэрээсээ авчир гэж явуулах тохиолдол гардаг. Тухайн иргэн санхүүгийн чадвар сул бол амь насаараа хохирох эрсдэлтэй. Иймээс наймдугаар сарын 1-нээс хойш хугацаанд иргэдийн ар гэрээс эм, тариа авахуулахгүй байх үүргийг өгч байна” гэсэн юм.

Мөн иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ эм тарианы зардлыг өөрөөсөө гаргасан бол буцаан авах боломжтой. Гуравдугаар сарын 1-ээ хойш Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй  эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үед өвчний түүхэд бичигдсэн эм, тариаг өөрөөсөө гаргасан тохиолдолд буцаан авах боломж бүрдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button