Нийгмийн
Усанд сэлж байгаад сураггүй алга болсон иргэний цогцсыг олжээ

Хэнтий аймгийн Баян-Овоо суманд 40 настай эрэгтэй Гүрмийн нуурын эрэг дээр автомашины дотуур хаймар хийлж, усанд сэлж байгаад сураггүй алга болсон.
Эл ослын тухай дуудлагыг Онцгой байдлын газар наймдугаар сарын 7-ны 15:30 хүлээн авчээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газар, Баян-Овоо сумын цагдаагийн хэсгийн алба хаагчид иргэн Б-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан юм.
Аврагчид дөрвөн метрийн гүнд есөн удаагийн шумбалт хийж , наймдугаар сарын 9-ний 20:00 цагт нуурын баруун урд талын эргээс цогцсыг олж, сумын Цагдаагийн хэсгийн цагдаад шилжүүлэн өгчээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.