
Энэ жилийн Токио-2020 XXXII Зуны Паралимп 2021 оны наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5 хүртэл зохион байгуулагдана.
Олон Улсын Олимпын Хороо /ОУОХ/, Токио-2020 Олимпыг Зохион Байгуулах Хороо, Токиогийн Засгийн газар, Олон Улсын Паралимпын Хороо (ОУПХ)-ноос Паралимпын тамирчид спортын нийт 22 төрөолд хүчээ сорин, 539 багц медалийн төлөө өрсөлдөх ба тэмцээнийг 21 газарт зохион байгуулах юм.
Эхний тэмцээн наймдугаар сарын 25 /лхагва гараг/-нд эмэгтэйчүүдийн 3000 метрийн дугуйн тэмцээнээр эхлэх ба Шизүока мужийн Изү хотод болно. Мөн өдөр усан сэлэлт, тэргэнцэртэй туялзуур сэлэм, дугуйн төрөл гээд нийт 24 төрлийн тэмцээн болно.
Харин наймдугаар сарын 29-нд хамгийн ихдээ 63 медалийн төлөөх тэмцээнд тамирчид хүчээ сорино.
Хөнгөн атлетик, триатлоны 4, сэлүүрт 4, усанд сэлэлтийн 13, жүдо бөхийн төрөлд 20 багц тоглолтууд болно. Мөн тэргэнцэртэй регбигийн шигшээ тоглолт болох бөгөөд энэ удаагийн наадмаас Японы баг тамирчдаас Дэлхийн аварга тодрох байх гэсэн найдлага байгаа юм.
Паралимпын наадмын хөтөлбөрт анх удаа бадминтон, таэквондо багтсан ба наадмын хоёр дахь долоо хоногт болох хуваарьтай байна. Паралимпын таеквондогийн анхны медальтнууд есдүгээр сарын 2-нд, харин бадминтоны анхны медалийн эзэд есдүгээр сарын 4-нд тодрох аж.
Паралимпын наадмын хаалтын ёслолын өдөр буюу есдүгээр сарын 5-нд эрэгтэй, эмэгтэй марафон, бадминтон, эрэгтэй сагсан бөмбөг, эмэгтэй гар бөмбөг, буудлагын төрөлд 15 багц медалийн төлөө өрсөлдөнө.
Паралимпын наадмын эцсийн шигшээ тоглолт бол эрэгтэйчүүдийн тэргэнцэртэй сагсан бөмбөгийн тэмцээн байх болно.
(Эх сурвалж: pronedra)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.