Нийгмийн
Марафонч Б.Мөнхзаяа: 20-р байраар орж ирэхийг зорьсон ч чадсангүй

Олимпод оролцсон манай тамирчдын сүүлийн хэсэг эх орондоо ирлээ.
Энэ удаагийн олимпод марафон гүйлтийн төрөлд манай улсаас гурван тамирчин оролцсон.
Тэдний нэг, ОУХМ Б.Мөнхзаяа хэлэхдээ "Энэ олимпод хувийн амжилтаа эвдэхийг хичээлээ. 20-р байраар орж ирэхийг зорьж байсан ч чадсангүй. 45-р байрт орж ирсэн. Дэмжиж байсан хүмүүст маш их баярлалаа. Цаашдын тэмцээн уралдаанд амжилт үзүүлнэ ээ. Тэмцээн болсон хотод 30 градусаас дээшээ халуун байсан. Салхи ихтэй байлаа. Миний хувьд хөлний гэмтэлтэй байсан учраас зовиуртай байсан. Миний нөхөр намайг дасгалжуулдаг учраас бэлтгэл, сэтгэлзүйд асуудал гараагүй. Цаашид ДАШТ, Парисын олимпын эрхээ аваад оролцох төлөвлөгөөтэй байна" гэв.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.