Нийгмийн

Налайхын замд гүүрэн гарц барина

Налайхын замд явган хүний ямар ч гарц байхгүйгээс болж иргэд хол алхаж байж зам гарч байгаа талаар сүүлийн үед мэдээлж буй.

Тэгвэл эл замд гарц хийснээр осол аваар гарах эрсдэл үүсч магадгүй гэж албаныхан үзжээ. Учир нь тус замд 60 км цагаас дээш хурдтай машинууд явж байдаг билээ.

Тиймээс зам дээгүүр барих гүүрэн гарц барих шийдэл хамгийн зөв гэж үзжээ. Тиймээс энэ асуудлыг яаралтай УИХ-ын гишүүдэд танилцуулж, замын зорчих хөдөлгөөнд саад учруулахгүйгээр гүүрэн гарц хэлбэрээр явган хүний гарцыг шийдэх саналыг НЗДТГ-аас оруулахаар болжээ. Энэ ажлын өртөг нь нэлээд өндөр гарах магадлалтай байгаа аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Гумбаа
Гумбаа

Одоо хэдүүлээ тууш замаа огтолж зүүн гар тийш эргэж хөдөлгөөн хийдэг байдлыг өөрчлөх болсон гэж бодож байна . Хотын дотор бол А бүсэд бол аргагүй байх зах хэсгүүдэд уулзвараас гарах орох бүгд баруун эргэж ордог болвол 1. Осол багасана
2. Түгжирэл буурна
3. Хүн амын нягтаршил тэлж эхлэнэ гэж бодож байна шүү . Гадаадад яваад л байдаг эрхмүүд нэг бодоод үзээрэй гуйж байна шүү

Холбоотой мэдээ

Back to top button