УЛС ТӨР

С.Эрдэнийг шалгуулахаар Татварын ерөнхий газарт ханджээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв барина хэмээн авсан газарт хувийн өргөө болох “Шонхор таур” оффисын барилга барьсан УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэд иргэд шаардлага хүргүүлж, баримт дэлгэж буй талаараа энэ сарын 16-нд /2021.08.16/ мэдээлэл хийсэн.

Иргэн Б.Амгаланбаатар хэлэхдээ “Хүүхдийн паркыг та бүхэн мэдэж байгаа. Улаанбаатар хотын хүүхэд залуусын амралтын ганц том бүс. А зэрэглэлийн бүс. 2005 онд Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар байсан. Тухайн үед 358 метр квадрат газрыг анх олгосон байдаг. 2015 онд 314 мянга болж багассан байдаг. Тэр 10 жилийн хугацаанд 44 мянган метр квадрат газрыг дарга нар, хувийн хэвшлийн компаниуддаа олгосон байдаг. Түүний нэг жишээ болох бидний мэдэх Шонхор таурын газрыг анхны зориулалтаар ашиглахгүй байгаа талаар баримт дэлгэнэ. Энэ байр бол АН-ын төв байр. Эзэмшигч нь ХНХЯ-ны сайд асан, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ байдаг. Энэ барилга барьсан газрыг анх авахдаа “Төгс эрдэм” сан ТББ байгуулсан байдаг. 1998 онд байгуулагдаад 2010 онд яг энэ барилга барьсан 330 метр квадрат газрыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжинэ гэх зориулалтаар авсан байдаг. Тухайн үед Нийслэлийн засаг дарга М.Энхболд, газрын албаны дарга нь Ц.Сандуй байсан хэмээн мэдэгдсэн юм.

Тэгвэл тэд маргааш нь буюу энэ сарын 17-нд дээрх баримт материалаа АТГ-т өгч, С.Эрдэнийг шалгуулахаар хандсан юм. Харин өнөөдөр Татварын ерөнхий газарт шалгуулах хүсэлтээ өгсөн байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Bitgii hutsaad bai

Зочин
Зочин

Донгос

Зочин
Зочин

Xaais xamtdaa geed bdag bilvv

Холбоотой мэдээ

Back to top button