УЛС ТӨР
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэхийг хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагт эхэллээ.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар "Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах" тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэх товтой байна.
2021 оны зургадугаар сарын 30-нд Засгийн газрын хуралдаанаар коронавирус халдварын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны наймдугаар сарын 31-нийг дуустал сунгасан билээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.