УЛС ТӨР
Олимпоос медаль хүртсэн тамирчдад шагнал гардуулах ёслол хойшилжээ

Токио 2020 зуны олимпын наадамд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдад өнөөдөр төрийн дээд одон, медаль гардуулах товтой байсан юм. Гэтэл эл үйл ажиллагаа тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.
Тодруулбал, өнөөдөр 10:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тамирчдыг хүлээн авч, хүрэл медаль хүртсэн Ц.Цогтбаатар, Б.Болортуяа болон мөнгөн медалийн эзэн болсон Саиед Моллайд Монгол Улсын гавьяат тамирчин цол олгоно хэмээж байсан.
Харин гавьяат тамирчин М.Уранцэцэгт Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол олгохоор болсон юм.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шуудангаар баталгаатай илгээмжээр илгээхэд л болох зүйл. Цаг хэмнэнэ, өвчин тараахгүй.