Нийгмийн
ТОДРУУЛГА: Цагдаагийн алба хаагчид гурав дахь тунгаа хийлгэхээс өмнө халдвар авсан

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид дийлэнх нь гурав дахь тунгаа хийлгэсний дараа коронавирусийн дэльта хувилбар туссан гэх мэдээлэл гараад байна.
Эх сурвалжаас энэ талаар тодруулахад "Алба хаагчид ихэнх нь халдвар авсан нь үнэн. Гэхдээ вакцин хийлгэхээс өмнө тусацгаасан” гэх хариулт өглөө.
Эрүүл мэндийн сайдын 2021 оны наймдугаар сарын 12-ны А/517 тушаалын дагуу зорилтот бүлэг буюу эрүүл мэндийн байгууллагын ажилчид, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын ажилтан, албан хаагчдыг нэмэлт тунгаар сайн дурын үндсэн дээр Астразенека вакцин хийх тушаал гарсан билээ.
Энэ дагуу энэ сарын 18-ны өдрөөс эхлэн дээрх алба хаагчдад АстраЗенека вакцины гурав дахь тунг сайн дурын үндсэн дээр хийж эхлээд байна.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.