УЛС ТӨР

Дэлхий бидэнд “үүд”-ээ хаалаа, ийм үед л иргэдэд ТӨР ХЭРЭГТЭЙ

Төрийн гурван өндөрлөгөөс иргэдийн саналаар Ерөнхий сайд болоогүй Л.Оюун-Эрдэнэ нь л энэ зун жаахан ажиллав шиг. Харин ард түмний төлөөлөл бологч Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар нь уул овоо тахисан маягтай л намрыг угтаж байна. Эцсийн дүндээ гадаад ертөнц бидний өмнө үүдээ хааж байхад гурван өндөрлөг гурвуулаа аг жиг сууна.

Хил хаана, нээнэ гэдэг нэг талдаа биш хоёр, түүнээс дээш талдаа ярилцаж байж шийддэг, олон улсын харилцаанд хөдөлгөөн оруулдаг асуудал. Гэтэл манай улс өнгөрөгч онд коронавирусийн халдвараас айж, БНХАУ-тай хиллэсэн хилээ урьдчилан мэдэгдэлгүй хааж, сүрийг үзүүлж байв.

Хариуд нь БНХАУ талаас “Бидэнгүй бол танай эдийн засаг сүйрнэ” гэдэг мессежээ ч өгч эхэлсэн. 2021 он гарснаас хойш зэс, нүүрсний экспорт байнгын тасалдалтай байна. Эрх биш дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өндөр байгаа тулдаа бид элгээрээ хэвтчихэлгүй урагшилж буй.

Энэ даваа гарагт, БНХАУ дахиад л Гашуунсухайт-Ганцмод боомтыг 14 хоногоор хааснаа мэдэгдлээ. 14 хоногт нүүрсний экспорт зогсохоор улсын төсөвт үлэмж нөлөөлөх тасалдал үүснэ. Шалтгаан нь коронавирусийн халдвар манай улсад нэмэгдсээр, ер буурах шинжгүй байгаатай холбоотой. БНХАУ бол дотооддоо халдварыг хэдий нь хумьсан, одоо дандаа гаднын орноос зөөвөрлөгдөж орж ирсэн хэлбэрээр бүртгэж авч байгаагаа дэлхийд зарлаад байгаа юм.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт БНСУ-ын талаас манай улсаас транзит буюу тусгай үүргийн нислэг хүлээж авахгүйгээ мэдэгдсэн. Тэнд олон монголчууд байдгийг, ирж очих шаардлага их байдгийг ч хэлэх үү. БНСУ-г зорих тусгай үүргийн нислэг хамгийн эрэлттэй байгаа. Гэтэл бас л халдвараас айж, хилээ ийм хэлбэрээр хаачихлаа.

Харин энэ нөхцөл байдалд дуугарч буй УИХ-ын гишүүн алга. Засгийн газрын гишүүн ч алга. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй утсаар ярилаа гэж сүржин албан мэдээ цацсанаас нь хойш сураг ажиг тасарлаа. Ерөнхий сайд ч уг нь БНХАУ-д айлчилна гэж аль хавар мэдэгдэж байсан ч аг жиг болов. Харин УИХ-ын дарга 76 бөмбөг захиалсан шиг зугаалж, амарч явна.

Ард түмнийг төлөөлж буй гэдэг утгаараа УИХ-ын дарга энэ асуудлаар ээлжит бус чуулган зарлаж, Засгийн газарт үүрэг өгч болно. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч уул, овоо тахиж явахын оронд гадаад айлчлалуудаа шуурхайлж, хил гааль дээр гацсан ачаа барааг цэгцлэхээс эхлээд хоолойнд тулсан олон асуудлуудад ганцын төдий ч болов шийдэл авчирч болно. Ийм үед л ард иргэдэд төр нь хэрэгтэй болдог гэдгийг гурван өндөрлөг ойлгохгүй, мэдрэхгүй байна.

М.ТЭНГИС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
L.Oyun-Erdene Ynheer L
L.Oyun-Erdene Ynheer L

Buh Yuman Hudllaa bolson shuu !!! Buruu yum hiigeed Teneg teneg yum hiigeed baigaa yum chin !!!
Ynheer l L.Oyun-Erdene ajilaj Chadahgui baina shuu de !!!
L.Oyun-Erdene Kh . Nymbaatar Guigeed l Yavaad l aimjsangui de ! ! !
Hoer Said maan guigeed l yavaad estoi aimjsangui de Olon Uls Oron Haalgaa haaj barij baina shuu !!!

Холбоотой мэдээ

Back to top button