“Андлалын өргөө”-ний асуудлаар БОАЖЯ-наас мэдээлэл хийнэ

Их Эзэн Чингис хааны үнэнч анд Хөлөг жанжин Боорчийн өлгий нутаг Хэнтий аймгийн Батноров суманд “Андлалын өргөө”-г цогцолбор сүндэрлээд удаагүй байгаа билээ. 18 метр буюу зургаан давхар байшингийн өндөртэй тэнцэх хэмжээний тус ордонг хоёр жилийн турш барьж дууссан бөгөөд улсын комисс нь ч барилгыг саадгүйгээр хүлээн авсан нь саяхан. Харамсалтай нь тус хөшөөт цогцолборыг өчигдрөөс нурааж буулгаж эхэлсэн байна.
Учир нь Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Д.Эрдэнэбат агсны бүтээл энэхүү оюуны өмчийг янз бүрээр шоглож, шүүмжилж байгаад түүний гэр бүлийнхэн нь эмзэглэж, хөшөөг цааш нь үргэлжлүүлэн барих, оюуны өмчийг нь ашиглуулахгүй хэмээн мэдэгдсэн. Улмаар гүйцэтгэгч компани улсын төсөвт мөнгийг нь үе шаттайгаар буцаан төлөх тухай мэдээлэл ч гараад буй.
Энэ асуудлаар өнөөдөр /2021.08.26/ Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 15:00 цагт дэлгэрэнгүй мэдээлэл хийж сэтгүүлчдийн сонирхсон асуултад нээлттэй хариулах тов зарлалаа.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ENE SARMAGCHIN AVGAI MONGO XAMT IDSEN BAIXAA