АТҮТ-ийн Дорноговийн салбарын дарга Б.Хүдэрболдыг АТГ-аас баривчилжээ
АТГ-ын шалгалт эрчимжсээр байна. Өнгөрсөн хоногуудад ХӨСҮТ, ТЭЦ-4 гэх мэт төрийн өмчит аж ахуй нэгжүүдээс хэд хэдэн баривчилгаа хийв.
Тэгвэл Авто тээврийн үндэсний төвийн Дорноговь аймаг дахь салбарын дарга Б.Хүдэрболдыг шалгаж эхэлсэн гэх мэдээлэл гарав. Энэ талаар АТГ-аас тодруулахад “Шалгаж байгаа нь үнэн. 48 цагийн хугацаатай цагдан хорьсон” гэв.
Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж шалгаж буй бололтой.
Түүний дүү нь "Чандмань Цагаан хад” компанидаа нүүрс тээврийн С зөвшөөрөл гаргуулж хахуулийн мөнгөөр хүнд оврын тээврийн хэрэгсэл худалдан авч улмаар нүүрс тээврийн бизнес эрхэлсэн байж болзошгүй юм байна.
Б.Хүдэрболд 2017 онд даргаар томилогдсон бөгөөд тухайн үед 14 саяын орлоготой гэж мэдүүлж байжээ. Харин 2020 онд орлого нь 32 сая болж өсчээ. Мөн гэр бүлийн орлого нь 27 сая байна. 75 саяын үнэтэй нэг орон сууцтай. 42 саяын үнэтэй хоёр машинтай. 82 саяар үнэлэгдэх малтай. 15 саяын үнэт эдлэлтэй. 45 саяын зээлтэй гэж мэдүүлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төрийн �##�бан хаагч түүний ах дүү хамаатан садан ямар ч ажил эрхэлж болохгүй үгээгүй гуйлагчин байх ёстой болж дээ