УЛС ТӨР

Оросын тал УБТЗ-ын даргаар Ц.Хүрэлбаатарыг томилохоос татгалзжээ

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа өвчний улмаас таалал төгссөн. Иймд УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга Ц.Хүрэлбаатарыг даргад нэр дэвшүүлэх хүсэлтээ Оросын талд илгээсэн, одоогоор хариу ирүүлээгүй байна гэж ЗТХ-ийн сайд Л.Халтар өнөөдөр /2021.08.11/мэдээлж байв.  

Нэрийг нь дэвшүүлсэн Ц.Хүрэлбаатарын тухайд, “Грийн пеллет” гэх компанитай бөгөөд цемент үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Түүнтэй нь холбоотой янз бүрийн болж бүтэхгүй асуудал дуулддаг билээ.

Тэгвэл ОХУ-ын талаас Ц.Хүрэлбаатарыг УБТЗ-ын даргаар томилохоос татгалзжээ. Түүнээс өмнө УБТЗ-ын даргаар Г.Сэрээнэндоржийг томилох саналыг хүргүүлсэн ч мөн л хүлээн аваагүй юм. Харин дараагийн нэр дэвшүүлэх хүн хэн байх нь анхаарал татаж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

одоо Цогоо л бна даа

Холбоотой мэдээ

Back to top button