ДЭЛХИЙНийгмийн

Коронавирусийн цар тахал 2024 он гэхэд дуусч магадгүй

Коронавирусийн цар тахал гурван жилийн дараа буюу 2024 онд дуусч магадгүй гэж ОХУ-ын дархлал судлаач Николай Крючков таамаг дэвшүүлжээ.  

“Магадгүй 2023 оны эцэс гэхэд 2024 онд Дэлхий даяар нөхцөл байдал тогтворжих болно. Харин ОХУ-д энэ нь байдал арай эрт ажиглагдана” гэж ярив.

Крючковын онцлон тэмдэглэснээр энэ хугацаанд нас баралтыг түвшинг бууруулж, вирусийн мутацийн магадлалыг бууруулах нь чухал бөгөөд ингэснээр тахал өвчний нөхцөл байдлыг хяналтандаа авах боломжтой болно гэв.

ДЭМБ-ын хамгийн сүүлийн мэдээллээр, Дэлхий даяар коронавирусийн халдварын 217 сая орчим тохиолдол бүртгэгдэж байгаа бөгөөд Жонс Хопкинсийн Их Сургуулийн тооцоолсноор халдварын тохиолдол аль хэдийн 218 сая руу дөхөж ирээд байна. Харин, харамсалтай нь хүн төрөлхтөн 4,5 сая хүнээ алдлаа.

Одоогийн байдлаар хамгийн хэцүү нөхцөл байдал нь АНУ, Энэтхэг, Бразилд үргэлжилж байна.

(Эх сурвалж: ria.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button