МҮИС: Л.Энх-Амгалан сайдыг шүүхэд өгнө

МҮИС-ийн захиргаа өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Наймдугаар сарын 26-ны өдөр БШУ-ы сайд Л.Энх-Амгалан их, дээд сургуулиудын удирдлагуудын хамт мэдэгдэл хийхдээ МҮИС-ийг луйвар хийдэг, луйварчин гэж цоллосонтой холбогдуулан энэ хэвлэлийн хурлыг хийж байна гэж тус сургуулийн захиргаа хэлсэн юм.
Тэд “Энэ үйлдлийг доромж утгатай үг байлаа. МҮИС нь хуулийн дагуу нэрээ баталгаажуулсан. Бид нэр төрөө сэргээлгэх гэж СБД-ийн Иргэний хэргийн шүүхэд өргөдөл гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагад сайдыг уучлалт гуйх, хэлсэн үгэндээ няцаалт хийх, залруулга гаргах шаардлага тусгалаа.
Хуулийг сахиж, дагаж мөрдөхдөө эрх зүйн байдлыг дордуулахгүй гэсэн зарчим үйлчилж байдаг. Энэ зэргийг ялгахгүй, бүдүүлгээр халдлаа. Элсэлтийн асуудал яригдсан үед нийт элсэгч, төгсөгч, оюутан, тэдний гэр бүлийг доромжилж, дайрч давшилсан бүдүүлэг үйлдэл болж байна.
Монголын үндэсний хэмээх эхлэлтэй 600 гаруй аж ахуйн нэгж байдаг. Цаашид Монголын гэдэг овогтой хүнийг яав юм бэ, хэн нэгэн этгээд өөрийн хувийн дүгнэлт, үзэл бодлоо нийгэм түгээж, луйвар хийдэг хэмээн зарласан.
Бизнесийн болон боловсролын байгууллагын ажил хэргийн нэр хүндийг гутааснаар олох ёстой байсан орлогод хаалт хийж, жилд олох ёстой байсан орлогыг бууруулсан гэх үндэслэлээр цаашид шүүхэд хандаж болно” гэлээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Худалдааны байгууллага биш , Орлого гэхийн оронд элсэлт, нэр төр гэх нь боловсролын байгууллагын нэр төрд нийцэх бус уу