“Хүндэт доктор” Ё.Отгонбаяр дахин элчингээр явахгүй

ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар АНУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан, түүхий ухааны доктор Ё.Отгонбаярт "Хүндэт доктор” цол олгохоор шийдвэрлэжээ. Энэхүү цолыг олгох үйл ажиллагаа өнөөдөр /2021.09.02/ боллоо. Тус арга хэмжээнд ШУТИС-ийн удирдлагууд, академичид, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан оролцов.
Ё.Отгонбаяр нь Монгол Улсын гадаад харилцаа, дээд боловсрол, шинжлэх ухаан, технологи, соёл, хууль тогтоох салбарын бодлого тодорхойлох, зохион байгуулах төвшинд 30 гаруй жил ажиллажээ. Энэ хугацаанд Кембрижийн олон улсын стандартыг нэвтрүүлэн лаборатори сургуулиудыг байгуулсан аж.
Тэрбээр АНУ-д гурван жил элчин сайдаар ажилласан бөгөөд өөрийн хүсэлтээр буцаж иржээ. Улмаар дахин элчингээр явах бодолгүй, намынхаа ажилд зүтгэнэ хэмээн арга хэмжээний үеэр хэлсэн юм.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ичээсэй билээ.
Yamar ih hugshun haragdaj baina aa zailuul ANU d ovoo l ajillaad baih shig baisan