НИЙГЭМ
Баянхонгорт очиж найрласан 39 хүнээс халдвар илэрчээ

Эрүүл мэндийн яамнаас баасан гараг бүрийн ээлжит мэдэгдлээ хийлээ. Уг мэдэгдлийн үеэр найр, наадамд явж, олноор цугласан хүмүүс халдварлаж бас халдвар тарааж байгаа талаар мэдээлсэн юм. Энэ талаар УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр хэлэхдээ,
“Иргэд халдвар хамгааллын дэгийг баримтлахгүй олноороо их цуглаж байна. Ялангуяа үйлчилгээний газраар амны хаалтгүй үйлчлүүлж байна. Найр наадам их хэсэж байна. Үүний тод жишээ нь Баянхонгор аймаг руу айлын найранд очсон 39 хүнээс халдвар илэрсэн. Энэ мэт найр наадмаас болж эрсдэл их гарч байна. Замбараагүйтэл үүсгэж 22:00 цагаас хойш ажиллаж байгаа үйлчилгээний байгууллагуудыг ч хязгаарлах хэрэгтэй байна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.