ЭРҮҮЛ МЭНД

Гурав дахь тунд 75.261 хүн хамрагдаад байна

“Ковид-19” халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж нар танилцуулав.

Нийслэлийн хэмжээнд хүн амын 74.2 хувь нь I, 69.8 хувь нь II тунд хамрагдаад байна. Мөн 75.261 иргэн III тунд хамрагдсан нь нийт хүн амын таван хувь гэнэ. Дархлаажуулалтын явуулын дөрөв, суурин 57 цэгт 398 эмч, ажилтан өдөр бүр ажиллаж байна. Түүнчлэн коронавирусийн дельта хувилбар тархах өндөр эрсдэлтэй байгаа тул урьдчилсан төлөвлөлтүүдийг сайтар хийж, хүн хүчний нөөц бололцоог хангах шаардлагатай байгааг хэлж байлаа.

Мөн гурав дахь тунд хамрагдсанаар хүндээр өвдөх эрсдэл, халдвар авах эрсдэл 10 гаруй хувиар буурч байгаа олон улсын судалгааг онцолсон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button