Г.Болор-Эрдэнэ: 2024 оны паралимпын наадмаас алтан медаль авна

Яг одоо “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал дээр “Токио-2020” паралимпод эх орноо төлөөлөн оролцсон тамирчид маань газардаж байна.
Энэ үеэр таеквондогийн 61 кг-ын жинд өрсөлдсөн Г.Болор-Эрдэнэ:
“Миний хувьд маш харамсалтай байдлаар медалийг үзүүрээс атгаад алдсан. Гэхдээ би цаашид улам хичээх болно. Би 2024 оны паралимпын наадмаас алтан медаль авах болно. Та бүхэндээ харуулах болно” гэв.
Г.Болор-Эрдэнийн ээж Д.Цолмон: "Үнэхээр сэтгэл хөдөлгөм тоглолт болсон. Медалийн үзүүрээс атгаад алдахад нь хэцүү байсан л даа. Гэхдээ миний хувьд ялагдал биш ялалт шүү дээ. Туркийн дасгалжуулагч гарч ирээд аргадахыг нь хараад маш их сэтгэл хөдөлсөн. Анхны паралимп нь гэхэд маш амжилттай оролцсон. Хүүгээ саналгүй яах вэ. Өшөө их амжилт гаргана гэдэгт итгэл дүүрэн байгаа” гэсэн юм.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.