ЭРҮҮЛ МЭНД

Ойрын хавьтал шинж тэмдэггүй бол зургаа хоногийн дараа ч шинжилгээ авахаа больжээ

Цар тахлын нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрсээр байна. Өчигдрийн байдлаар 3766 тохиолдол шинээр бүртгэгдэж, зургаан хүн нас барсан. Ингэснээр нас баралт 1000 тун дөхөж ирлээ.

Гэтэл үүний хэрээр ЭМЯ, Засгийн газраас шинжилгээний цэгүүдээ улам хумиж, ХӨСҮТ дээрх шинжилгээний цэгээ татан буулгаж, иргэдээ хөсөр хаясаар байна.

Тиймээс халдвар авсан, хавьтагч болсон иргэд өрхийн эмнэлэгтээ бүртгүүлснээр зургаа дахь хоногтоо шинжилгээ өгөх өдрөө хүлээхээс өөр замгүй, өөр шинжилгээ өгөх газаргүй болоод байв.

Гэтэл Эрүүл мэндийн сайд С.Энхболд энэ сарын 03-нд шинэ тушаал гаргажээ. Уг тушаалд шинж тэмдэг илрээгүй ойрын хавьтлаас зургаа хоногийн дараа ч шинжилгээ авахгүй байхаар болсон байна. Мөн шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг шинжилгээ авахгүйгээр шинж тэмдгийн байдлаар нь оношилж, эмилгээг нь эхлүүлэхээр болжээ.

Харин жирэмсэн ба хавсарсан суурь өвчтэй, эрсдэлт бүлгийн хавдар, гемодиализ эмчилгээ, эрхтэн шилжүүлэх мэс засал эмчилгээний дараа, 55-аас дээш насны ахмад настан, дархлаажуулалтад хамрагдаагүй бүлгийн эрсдэлт хүмүүсээсээ түргэвчилсэн болон PCR шинжилгээ авахаар болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Zoo zoo. Ene Oyun-Erdeniin Zasgiin gazra shig khamgiin baliar Zasgiin gazriig kharj yzej baisangyi. Delkhii niiteeree uls ornuud ard tymnee yaj ene uvchnuus khamgaalakh uu gej temtsej baikhad manai TUR ZASAG, ERUNKHIILUGCH, ERUNKHII SAID nar n' khamag ard tymnee zygeer l ykhetsgee geed khayaj baikh shiv dee. Yostoi novshnuud yumaa.

Зочин
Зочин

Тэмээнээс тэнэг үхрээс доор сэтгэгчид төрд байгааг харцгаа хүмүүсээ энэ бол тархи нь усаар дүүрсэн эрх баригчидын шийдвэр иргэд өөрсдөө л сонгоцгоосон шүү

зоч
зоч

Тэмээнээс тэнэг үхрээс доор сэтгэгчид төрд байгааг харцгаа хүмүүсээ энэ бол тархи нь усаар дүүрсэн эрх баригчидын шийдвэр иргэд өөрсдөө л сонгоцгоосон шүү

Холбоотой мэдээ

Back to top button