Ц.Бат-Энх, Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нарын таван хүн Боксын холбооны дэд дарга болжээ

Монголын боксын холбооны бага хурал есдүгээр сарын 5-нд Тусгаар тогтнолын ордонд болсон.
Уг хурлаар УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоодын хэргийн сайд Х.Нямбаатарыг холбооны ерөнхийлөгчөөр 100 хувийн саналаар сонгосон талаар бид мэдээлсэн.
Тэгвэл тус холбооны дэд ерөнхийлөгчөөр Ц.Бат-Энх, Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, В.Ганзориг, М.Баянмөнх нарыг сонгосон байна.
Ц.Бат-Энхийг “Эрдэнэт” үйлдвэрийн нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирлаар саяхан томилсон. Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга асан тэрбээр өмнө нь тус үйлдвэрийн хөгжлийн асуудал эрхэлсэн захирлаар ажиллаж байсан юм.
Өмнө нь УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ хугацаанд төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаал хавсран гүйцэтгэхийг хориглодог байсан. Харин 2020 оны долдугаар сард УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд ТББ-ын сонгуульт албан тушаал хавсран гүйцэтгэх эрхтэй хэмээн өөрчлөлт оруулсан тул Х.Нямбаатар эл албан тушаалд томилогдсон байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэ хэ холбооны гишүүдийнх нь т�##� нь дэд дарга юмуу
Юун олон дарга бээ. Хажуугаар нь мөрийэ оглоомчин