ДЭЛХИЙСошиал трэнд

Ертөнцийн гоо бүсгүй Монголд айлчилна

Miss Universe 2018 наадмын ялагч болох Филиппины гоо бүсгүй Катриона Грей манай улсад айлчлах гэж байна. Тэрбээр ертөнцийн гоо бүсгүйн хүлээх үүргийн дагуу олон улсад хүмүүнлэг, энх тайвны үйлсэд оролцохоор төлөвлөсний дотор Монгол улс багтжээ.

Ирэх есдүгээр сард Катриона өөрийн багийн хамт ирж, нэгэн төрийн бус байгууллагын зохион байгуулах үйл ажиллагаанд оролцох аж. Манайд ирэхийн өмнө Катриона Өмнөд Африкт байрлах LGBTQ нийгэмлэгийн зохион байгуулсан ялгаварлан гадуурхах, хүчирхийлэл, харгислалаас зайлсхийхыг уриалсан хүний эрхийн төлөөх арга хэмжээнд оролцжээ. Унаган байгаль, зэрлэг ан амьтад түүнд гүн сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд, цаашид дэлхийн олон улсаар аялж, сонирхолтой зүйлс үзэх дуртайгаа бичсэн байна.

Катриона Грэйг Филиппиний ард түмэн “хатан” гэж өргөмжлөн хайрладаг. Түүний аав нь шотланд гаралтай, ээж нь филиппин эмэгтэй. Тэрээр Бостон хотын Беркли хөгжмийн коллежийн онлайн сургуулиас хөгжмийн онолын чиглэлээр мастерын зэрэг авсан ба жааз хамтлагт гоцлол дуучин байжээ. Түүгээр ч зогсохгүй тулааны урлагийн хар бүстэй, анагаах ухааны сувилахуйн чиглэлээр суралцжээ.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button