Олон улсад бүжгийн багшаар ажиллах эрх авсан анхны Монгол бүжигчнээр Б.Эрдэнэбаяр тодорчээ

“IAKT-2021” олон улсын гоцлол бүжигчдийн “А” зэрэглэлийн уралдаан өнгөрсөн сарын 18-нд БНСУ-ын нийслэл Сөүлд зохион байгуулагдаж, 13 орны 163 бүжигчин ур чадвараа өрсөлдсөн юм. Энэ наадамд Үндэсний Урлагийн Их Театрын бүжигчин, залуу уран бүтээлч Б.Эрдэнэбаяр Монгол Улсаа төлөөлөн онлайнаар оролцсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүний “Нутгаа тэмүүлэхүй” бүжиг шилдгийн шилдгээр шалгарч “Гран-при” шагнал, цом хүртсэн юм. Харин эл наадмын шагналаа өчигдөр хүлээн авсан байна.
Тэрбээр 2021 оны долдугаар сарын 17-нд БНСУ-н Тэгү хотод зохион байгуулагдсан VI Гоцлол бүжигчдийн “Б” зэрэглэлийн тэмцээнд 110 бүжигчнээс “Дэд байранд” шалгарсан юм.
Б.Эрдэнэбаяр нь сүүлийн жилүүдэд олон улсын тэмцээнд эх орныхоо нэрээ дуудуулан, амжилттай яваа бүжигчин бөгөөд үүнээс өмнө дараах амжилтуудыг гаргаад байв.
- БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан Солонгосын урлаг, соёл, боловсролын сайдын нэрэмжит олон улсын бүжгийн “A” зэрэглэлийн тэмцээнд 13 орны бүжигчид, Солонгос улсаас 720 бүжигчин гадаадаас 282 бүжигчин нийт 1600 бүжигчид бичлэгээ явуулж, Этник төрөлд Тэргүүн байр эзлэн цомын эзэн болсон.
- БНСУ-ын Бусан хотод зохион байгуулагдсан 2021 BIDF The 3rd Korea Dance Grand Prix” Олон улсын “А” зэрэглэлийн Гоцлол бүжигчдийн тэмцээнд 10гаран орны 120 бүжигчин бичлэг явуулж, гадаадаас ганцаараа хагас шигшээд шалгарч финалд оролцох эрхтэй болсон. Амжилттай оролцож Этник төрөлд дэд байранд орсон.
- 3.17th Busan international dance festival 2021 хүрээнд зохион байгуулсан BIDF видео бичлэгийн уралдаанд 40 бичлэг өрсөлдөж амжилттай оролцож Тэргүүн байранд шалгарсан.
Сонирхуулахад аваргын шагналаа өчигдөр /2021.09.07/ гэргийнхээ төрсөн өдрөөр хүртсэн байна.
Бүжигчин Б.Эрдэнэбаяр “Олон улсын бүжигчдийн уралдааны талаар ярихдаа “БНСУ-ын Сөүл хотноо энэ сарын 19-нөөс 26-ны өдрүүдэд зохион байгуулсан Олон улсын гоцлол бүжигчдийн XVI уралдаанд амжилттай оролцож, нэгдүгээр байр эзэллээ. Миний өрсөлдсөн төрөлд 200 гаруй бүжигчин бичлэгээ илгээж, хагас финалд 29 бүжигчин шалгарч үлдсэн. Тэднээс сүүлчийн финалд таван бүжигчин шалгарсны нэг нь би байсан юм. Надаас бусад нь БНСУ-ын бүжигчид байсан. Миний хувьд энэ жилийн уралдаанд монгол ардын бүжгээрээ бус арай өөр төрлөөр оролцохыг хүсч, украин үндэсний бүжгээр оролцсон нь хүмүүсийн сонирхлыг ихээр татсан. Сэтгэгдэл маш өндөр байна. Монголоос өмнө нь гурван ч бүжигчин энэ олон улсын дээд зэрэглэлийн тэмцээнд орж, амжилт гаргаж байсан” гэдгийг хэлсэн юм.
Бүжигт хайртай, бүжигчин Эрдэнэбаяр гэх уран бүтээлчийг урлаж, бүтээлцсэн хүндэт багш МУГЖ Ц.Алтангэрэл, МУУГЗ Н.Оюун, МУУГЗ Д.Баярбаатар, МУГЖ А.Даваахүү, СТА А.Баярсайхан, СТА Ц.Мөнхдэлгэр, СТА Х.Хашхүү, СТА Н.Болор, болон мөн Монгол Улсын Консерваторийн хамт олондоо маш их баярлалаа.
Халуун баяр хүргэх гэж онгоцны буудал дээр Монголынхоо далбааг мандуулаад хадаг сүү барин зогсох хамт олон ангийн нөхдөө хараад би ийм сайхан хүмүүсээр аль хэдийнээ шагнуулснаа дахин мэдэрсэн гэв.


























АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оролцсон ур�##�даан наадам 2 оо ялгаж с�##�гаж сурмаар юм. Олон улсын А зэрэглэлийн ур�##�даан гэж хэн нотлоод байгаа юм. Энэ ур�##�даан биш наадам л байна. Ардын авъяастангууд ордог наадамд түрүүлсэн байж олон улсын А зэрэглэл интээр
Өөрөө ур�##�даан наадамаа ялгадгүй юм уу наадамд бичлэг авж ш�##�гаруулдаг юм уу мэдлэгүй бол дуугуй байж сураач бүжиг шүүмжлэгч гэчижээ бүжиг наадамаа ч мэдэхгүй байж
Бүжиг шүүмжлэгч өөрөө юу мэддэг болоод ингэж бичээд байнаа. Наадамд байр эзлүүлдэг юм уу. Өөрөө бүжигийн т�##� дээр байрчгүй бандаашчгүй байгаа даа