Нийгмийн
Хөвсгөлийн Мөрөн суманд төсвийн 300 саяар эко жорлон суурилуулна

Гэр хорооллын хөрсний бохирдлыг бууруулах ЭКО ариун цэврийн байгууламж төслийг эхний ээлжинд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын гэр хороололд улсын төсвийн 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийхээр төлөвлөөд байгаа аж.
Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан бичихдээ "Энэ онд дээрх багт 30, ирэх онд 90, нийт 120 эко ариун цэврийн байгууламж суурилагдана.
Энэхүү ажлыг гүйцэтгэж байгаа Бумбах компани өнгө үзэмжтэй, чанартай хийж иргэдийн ая тухтай орчныг бүрдүүлнэ гэдэгт итгэж байна. Энэ төсөл бол иргэдэд нүхэн жорлонгоо ингэж өөрчлөх боломж байдаг шүү гэдэг үзүүлэх, санаа сэдлийг нь өгөхөд хамгийн гол зорилго оршиж байгаа төсөл юм шүү” гэжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.