УЛС ТӨР

ХААИС-ийг Дархан-Уул, ШУТИС-ийн зарим сургуулийг Өмнөговь аймаг руу нүүлгэхээр судал гэв

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа.

Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын тамгын газрыг нүүлгэн шилжүүлэх Засгийн газрын тогтоол баталлаа. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах хүрээнд өнөөдрийн шийдвэр гарч байна. Нийслэлийн төв захиргааны байрыг 2021 оны арванхоёдугаар сарын 31-ний дотор нүүлгэн шилжүүлнэ. Тогтоолтой холбоотойгоор бэлтгэл ажлыг хангах чиглэлийг Улаанбаатар хотын Засаг дарга Д.Сумъяабазарт үүрэг болголоо.

Мөн БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд Хөдөө аж ахуйн их сургуулийн зарим сургуулийг Дархан-Уул аймаг руу, ШУТИС-ийн зарим сургуулийг Өмнөговь аймаг руу нүүлгэх стратегийг танилцуулахыг үүрэг болголоо” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button